Дэлхийн миссийн шалгаруулалт эхэллээ
Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн Мисс-2014” тэмцээн энэ жил Английн нийслэл Лондон хотноо 11 дүгээр сард болохоор тов нь зарлагдсан байна. Харц булаам, хацар гоо бүсгүйчүүдийн олимпид манай улс арав дахь удаагаа оролцох гэж байгааг ажлын хэсгийнхэн өчигдөр албан ёсоор мэдээллээ.