ШӨХТГ-ын нэхэмжлэлтэй “Номин”-гийн сүлжээ дэлгүүрийн асуудлыг хэлэлцэх давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж “Номин тав трейд” компаниар 10 сая төгрөгийн торгууль төлүүлэх шийдвэр гаргасан байна.Номин сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэдэд 1 төгрөгийн хариулт буцааж өгдөггүй гэсэн гомдлын дагуу ШӨХТГ-аас шалгалт хийж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэж үзэн тус сүлжээ дэлгүүрт 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан юм.
Харин тус шийдвэрийг эсэргүүцэж “Номин тав трейд” компани захиргааны хэргийн шүүхэд хандсан билээ.Тэглээ гээд амжилт олох нь юу л бол гэж иргэд ШӨХТГ-ын шийдвэрийг дэмжин тус компанид “ус хаяж” байна. “Номин тав трейд” худалдан авагчиддаа 1 төгрөгийн хариулт буцаан өгдөггүй. Аваад ч тэр нэг төгрөг нь гэрт бурханы урд залагдахаас өөрөөр ашиглагдахгүй л дээ. Магадгүй нэг төгрөгнүүдээ бариад “Номин”-гоос худалдан авалт хийж болох юм.
Ер нь гүйлгээнээс аль хэдийнэ гарчихсан нэгтийн дэвсгэрт дээр маркетинг хийж бараагаа 999 төг 9999 төгрөг гэж үнийн дүнгээр хэрэглэгчийн сэтгэлзүй дээр тоглож, толгойг нь эргүүлэх нь хэр оновчтой шийдэл байсан бол. Энэ мэтчилэн худалдан авагч бурээс 1 төгрөг монжиход л дуслыг хураавал далай гэгчээр бидний төсөөлж байгаагаас их ашгийг эзэддээ авчирдаг биз.
Ямартай ч “Номин” нэг төгрөгний “аманд” уналаа. ШӨХТГ шийдвэл шийдсэн шиг шийддэг чанга болохоо харуулж нүдээ ч цавчилгүй 10 сая төгрөгний торгууль тавьсанд иргэд алга таших нь халаг байна. Хэрэглэгчид тэнэг биш, худалдаа хийдэг гээд заавал монжихын төлөө ажиллах ч бас өрөөсгөл байлтай. Мэдээж “Номин”-д давуу тал нь сул талаасаа олон байгааг үгүйсгэх аргагүй юм.
Үүнээс хойш үйлчилгээний байгууллагууд ШӨХТГ, иргэдээс багахан эмээж ажлын арга барилдаа анхаарах хэрэгтэйг энэ явдал харууллаа.
Б.ГАН-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл (8)