Та нар юун тансаг юм, өндөг идээд гэж ерөнхий сайд маань иргэдээ хөөрхөн чимхсэн тэр мөчөөс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Солонгосчуудын зоогийн ширээг будаагүйгээр төсөөлөх аргагүйн адил бид махгүй бол амьдрахгүй нь үнээн. Жилээс жилд үнийн дүн нь чимээгүйхэн гэтсээр ирсэн мах тансаг хэрэглээнд дөхсөн ч “тайз”-наас буулгах зоригтон, шидтэн алга даа.
Улсын хэмжээнд 14 тонн мах нөөцлөн борлуулж эхэлснээс хойш одоогийн байдлаар 70 орчим хувийг нь худалдаалж дууссан байна. Хотод 300, Дарханд 100, Эрдэнэтэд 81 нөөцийн мах худалдаалах цэг ажилладаг аж. Мах бас тэрүүхэн тэндээ “од”. Инфляцид хүртэл нөлөөлсөн байна.
2010-2012 онд нийт махны үнийн өсөлт нь инфляцийн өсөлтийн 3,6 хувийг дангаараа эзэлж байсан бол 2013 онд 1,9 хувь, энэ оны эхний таван сарын байдлаар инфляцийн өсөлтийн 0,9 хувийг эзэлж байгаа юм.
Иргэдийн дундаж цалин 762,9 мянган төгрөг гэсэн үзүүлэлт Үндэсний статистикийн хорооноос саяхан гарсан. Мах нэг кило нь хэдэн төгрөг байгааг та бүхэн доорх хүснэгтээс харж байна. Мэдээж махыг дангаар нь идэхгүй, өдөр болгон тогоо дүүрэн мах чанаад идээд суудаг “тансаг” айл ховорхон.
Бидний өдөр тутмын хэрэглээний хүнсний үнэ нэг иймэрхүү. Ингээд харахаар юун нэмж өндөг идэхтэй манатай. Хүн юм чинь хоол иднэ, хувцас өмсөнө бас бус хэрэглээ ч бий. Зардал нь орлогоосоо давсан, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй нь бололтой.
Ямартай ч мах гуай тансаг хэрэглээнээс бууж, үнийн дүн нь 1000 төгрөгөөр ч болсон буух үед нийтээрээ нулимсаа гартал баярладаг. Гэвч тийм аз тэр бүр тохиохгүй л дээ. Иргэдийн дийлэнх нь долоо хоногийн тодорхой өдрүүдэд махан хоол, бусад өдөр тахиа, эсвэл ногоо будаахнаар хооллон байж сарын орлогоо тарчигдуухан хүргэдэг.
Ай даа, махны үнийн дүн ядаж 5000 руу ороод ирчвэл мөн ч олон айл, олон хүүхэд махсахаа болино доо.
| Баянзүрх зах | Бөмбөгөр худалдааны төв | ||
|---|---|---|---|
| Төмс | 1200 | Төмс | 1100-1200 |
| Лууван | 2300 | Лууван | 1800-2500 |
| Манжин | 2300 | Манжин | 2500 |
| Байцаа | 1500 | Байцаа | 1500 |
| Сонгино | 1500 | Сонгино | 1500 |
| Гурил | 1000 | Гурил | 950 |
| Будаа | 2200 | Будаа | 2200 |
| Элсэн чихэр | 1600 | Элсэн чихэр | 1400 |
| Баянзүрх зах | Бөмбөгөр худалдааны төв | Нөөцийн мах | ||||
|---|---|---|---|---|---|---|
|
Хонь ястай |
7800 7300-7600 |
Хонь ястай |
8800 8500 |
ястай | цул | |
|
Ямаа ястай |
6500 5500 |
Ямаа ястай |
7800 7500 |
Үхэр | 5950 | 8500 |
|
Үхэр ястай |
9800-10000 8500 |
Үхэр ястай |
9500 8000 |
Хонь | 5750 | |
|
Адуу ястай |
7500 6800 |
Адуу ястай |
7500 7000 |
Ямаа | 4900 | 6500 |
Б.УЯН
Сэтгэгдэл байхгүй байна