Мобиком хэрэглэгчдээ гомдоосон уу?

Манай сайтын “Гранд рейтинг” булангийн ээлжит санал асуулга үүрэн телефоны операторуудын үйл ажиллагаанд хэрэглэгчид ямар дүн тавьдаг болох талаар “Хэн нь таны эрхийг хамгийн их зөрчдөг вэ?” асуултын дор явагдсан. Нийт 21 хоногийн турш үргэлжилсэн санал асуулгын дүнд Mobicom 78.1%, Unitel 13.2%, Gmobile3.5%, Skytel 5.3% гэсэн үзүүлэлтээр Mobicom корпораци хамийн их гомдол сандал авчээ. Юу нь мэдэгдэхгүй элдэв янзийн татвар шимтгэл авдаг хэрнээ яриа мессэж нь сүлжээндээ, бусад сүлжээнд ч харьцангуй өндөр үнэтэй хэмээн хэрэглэгчид нь бухимдлаа илэрхийлсэн.

Мобиком монголын хамгийн анхны үүрэн телефоны оператор, 1.3сая хэрэглэгчидтэй. Японы хөрөнгө оруулалттай тус корпораци анхдагч гэдэг утгаараа википедиа л баймаар. Гэвч хэрэглэгчид тэдэнд муу дүн тавьлаа.

Тэгвэл хэрэглэгчдээсээ 5,3 хувь буюу хамгийн бага “гомдоодог” үнэлгээг авсан Скайтел компанийн хувьд ... онд байгуулагдсан, ... хэрэглэгчидтэй. Хямд төсөр, төлбөрийн хувьд ч боломжийн гэхчлэн олон олон давуу тал Скайтелд байдаг гэж хэрэглэгчид дүгнэжээ.

Үүрэн телефон бол хэрэглээ. Өндөр үнэ төлсөн ч бай, бага үнэ төлдөг ч бай эцсийн дүнд хэрэглэгчид үйлчилгээгээ хангалттай хэмжээнд авч чадаж байгаа эсэх дээр холбогдох шатны байгууллагууд анхаарал тавих цаг хэдийнэ болжээ.

 “Гранд рейтинг”-ээр дамжуулан хэрэглэгчид өөрийн мессежээ ийн түгээлээ. Бид цаашдаа ч энэхүү булангаараа хэрэглэгчдийн эрх ашиг хаана, аль шатанд хэрхэн зөрчигдөж байгаа тал дээр уншигчдын үзэл бодлыг хүргэсээр байх болно. Бидний ажилд дэмжлэг үзүүлж хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол ард түмний чөлөөт үзэл бодлын индэр болохыг илтгэн санал асуулгад оролцсон нийт уншигчдадаа энэ дашрамд талархал илэрхийлье.

 

                                                                                                                              Б.ГАН-ЭРДЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Худлаа яриад бай, танай энэ нь ямар эрхийн талаар яриад байгаа тодорхойгүй, хүнээс зөвхөн товч дарах төдий авчихаад хэн юу гэсний яаж мэдэж байгаа юм. Жи-Мобайл хамгийн гоё нь харагдаж байгаа биз дээ.
    2014 оны 06 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025