Гоо үзэсгэлэнгээ гэрэлтүүлсэн бүсгүйчүүд

Хувь хүний хөгжлийн институтын дэргэдэх эмэгтэйчүүдийг амжилт, гоо үзэсгэлэн рүү хөтлөн дагуулах "Эрүүл Үзэсгэлэнтэй Амьдрал”  эмэгтэйчүүдийн хөтөлбөр нь 2013 оны 6 сарын 7 анх нээлтээ хийж байсан. Олон зуун бүсгүйчүүдийн сэтгэлийн ачааг хөнгөлөн амжилт, хүсэл мөрөөдөл рүү хөтлөн дагуулдаг энэхүү хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа бид нэг жилийн өмнө сурвалжилж байсан нь саяхан мэт санагдаж байна.

Нэг жил хэдий богино хугацаа мэт боловч “Эрүүл үзэсгэлэнтэй амьдрал” эмэгтэйчүүдийн хөтөлбөр нь хот, хөдөөгийн 5000 гаруй бүсгүйчүүдэд сургалтаа хүргэсэн бөгөөд зорьсон зорилгоо амжилттай биелүүлж яваа аж. Тус хөтөлбөрт хамрагдсан нийгмийн бүх давхаргын охид бүсгүйчүүдийн ажил, амьдралд нь тодорхой хэмжээний өөрчлөлт шинэчлэлийг авч ирсэн хэмээн нүүр дүүрэн инээд, баяр хөөртэйгээр нэг жилийн ойгоо ийн угтацгаасан юм.

“Эрүүл үзэсгэлэнтэй амьдрал” клубын бүсгүйчүүд зөвхөн өөрсдийн амьдралыг өөрчлөөд зогсохгүй өрөөл бусдад яг одоо байгаа нөөц боломжоороо  туслах сайн үйлсийн аяныг тогтмол зохион байгуулсаар ирсэн байна. Сайн үйлсийн аяныг зохион байгуулахдаа эд материалаар туслаад зогсохгүй “Эрүүл үзэсгэлэнтэй амьдрал” эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн сургалтаа үнэгүй зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 186-р цэцэрлэгийн ангийг тохижуулж тус цэцэрлэгийн эцэг эхчүүдэд сургалтаа хүргэсэн. Мөн хараагүйчүүдийн үндэсний нийгэмлэг, эмэгтэйчүүдийн зарим хорих ангиудад үнэгүй сургалт зохион байгуулж, хорих ангиудад үнэгүй номын сан байгуулж өгсөн гэхчлэн тэдний нийгмийн эмзэг давхаргуудад хийж буй сайн үйлийг нь дурдаад байвал дуусахгүй.

Ийнхүү нийгмийн хариуцлагаа биелүүлж олон сайхан охид, бүсгүйчүүдийн амьдралыг сайхнаар өөрчилж буй “Эрүүл үзэсгэлэнтэй амьдрал” клубын хамт олонд нэг жилийн ойн баярын мэндийг хүргэж цаашид улам олон хүмүүнлэгийн ажил хийн өндөр амжилт гаргахыг хүсье.

Тэдний уриа: “Монгол хүн бүрийг дотоод нөөц бололцоогоо нээн илрүүлэх, ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аз жаргалтай, сэтгэл дүүрэн амьдарч амжилтанд хүрэхэд нь чадваржуулан хөгжүүлнэ”

Та хүсвэл:  "Хувь Хүний Хөгжлийн Институт нь "Амжилтын хөтөч" хөтөлбөрийн энэ удаагийн сургалт нь 6-р сарын 21-нээс эхлэхээр бүртгэл явагдаж байгаа бөгөөд 7-р сарын 4 хүртэл өдөр бүр хичээллэж Улсын баяр наадмаар төгсөлтөө хийхээр төлөвлөөд байгаа аж.
Сургалтын хуваарь: Бямба гаригуудад 11 цагаас, Мягмар гаригаас Баасан гаригуудад 18.30 д хичээлүүд орно. Дэлгэрэнгүй мэдээллийг 8806-1844

М.СОНОР

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Gadaadiin dewsger gerelteh u
    Ichinnorwiig harhaar l sejig goojood bn, hen gerelteed bga yumbe, yooyo icheesei, yu gargaad bga yumbe, zahialgat yumuu
    2014 оны 07 сарын 18
  • Yoo zailaa
    Yu we, yamar sejgiin yumbe, ichinnorwiig harhaar sejig goojood bn,
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
  • Gadaadiin dewsgert
    Yooyoo ichinnorwiig harhaar l sejig goojood bn, omg
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
  • medne
    Eooo yamar aimaar yu ve, yun gerekteh
    2014 оны 06 сарын 15 | Хариулах
    • Gadaadiin dewsger gerelteh u
      Ichinnorwiig harhaar l sejig goojood bn, hen gerelteed bga yumbe, yooyo icheesei, yu gargaad bga yumbe, zahialgat yumuu
      2014 оны 07 сарын 18
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025