Ж.Мөнхбат Д.Оюунхоролын хүргэн болох уу?

Архангай аймгаас гаралтай найрагч хархүү Жоржтауны их сургуульд суралцаж тархиа цэнэглэснээр их улс төрийн хаалгыг татаж байсан цаг саяхан мэт. МАН-ын өсөх ирээдүйтэй боловсон хүчнээр зүй ёсоор нэрлэгддэг түүний хувьд ирэх сонгуулиар торох юмгүй их хуралд гарах эрхмүүдийн нэг. Зөвхөн гишүүнээр тогтохгүй цааш цаашдаа ч өсөн дэвжих дардан зам түүний өмнө зурайж буй. Түүний албан ажил ийм амжилттай явахад амьдралыг дарс шиг сүлж байдаг бүсгүй хүний түүх нь харин хаахна явлаа? Түүний энэ удаагийн сонголтын талаар “Гранд” сэтгүүлийн шинэ дугаарт нэгэн сонирхолтой мэдээлэл гарсан байна.

Анхны гэргий, охин хоёроосоо туурга тусгаарласан тэрбээр МУГЖ Т.Баясгалантай тун чиг халуухан романс үүсгэж явсан намтартай. Харин дараа нь хамгийн мэдрэмж өндөртэй, дурлахаараа ёстой галзууртлаа дурладаг дуучин, найрагч хоёр салсан ч “чөмөг”-тэй гэж байгаа. “Санах тусам” дуу хит болж, тухайн үед клипэндээ жүжигчин Амарааг тоглуулан байж Т.Баясгалан Ж.Мөнхбатыгаа санасан сэтгэлээ амирлуулсан гэдэг. Нээрээ ч зэрвэс харахад Ж.Мөнхбат Амараа хоёр тун төстэй шүү. Хайраас төрсөн гэсэндээ Ж.Мөнхбатын энэхүү шүлэг урт настай уран бүтээлийн тоонд зүй ёсоор ордог. Одоо ч сонссон гэгэлзэнэ дээ.

Дуулиант романсынхаа дараа Ж.Мөнхбат зэгзгэр, гуалиг Цолмон хэмээх бүсгүйтэй “Алтан сарнай” наадмын улаан хивснээ хөл тавьсанаас өөрөөр бүсгүйчүүдтэй дахин холбогдоогүй. Сүүлийн үед карьераа хөөж нам жим байсан түүний талаар нэгэн “шуум” улс төрийн хүрээнд дэгдээд байна. Д.Оюунхорол гишүүний нүдний цөцгий мэт хайрладаг ганц охинтой ирээдүйтэй лидер маань жиг ургуулсан сурагтай. БНХАУ-д олон жил сурч, Бээжингийн их сургуулийг дүүргэхийн сацуу  “Отгонтэнгэр”-т эчнээгээр сурч байсан боловсролтой бүсгүйн тухайд төдийлөн хэвлэлийн дуран хараанд өртөөд байдаггүй.

  Ж.Мөнхбат Д.Оюунхоролын охин хоёрын талаарх сонирхолтой мэдээлэл “Гранд”-ын шинэ дугаарт багтсан байна.

Б.УЯН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025