“Эвдэрхий хүн”-ээр овоглогддог Rokit Bay бас нэгэн нууц авьяасаа нээлээ. Түүний хувьд саяхан Aurora entertainment болон “Тэсо” корпорацийн захиалгаар “Step” богино хэмжээний кинонд гол дүр бүтээсэн байна. Уг кинонд МУСТА Ц.Төмөрхуяг мөн МУСТА М.Саранцэцэг нар дүр бүтээсэн байна.
Rokit Bay /O.Баярсайхан/ 2008 оноос эхлэн уран бүтээлээ хийж эхэлсэн ба 2011 онд анхны бие даасан “Пуужин Баяраа” цомгоо гаргаж байсан бөгөөд “Нэг өдрийн Хаан” дуу нь Монголын хөгжмийн нэвтрүүлгүүдийн жагсаалтыг дөрвөн сарын турш тэргүүлжээ. 2013 оны хоёрдугаар сард бие даасан хоёр дахь цомог болох “Эвдэрхий хүмүүс” цомгийг гаргаж тус цомгийн “Эвдэрхий хүн” дууны клип мөн хитийг тогтмол тэргүүлсэн ба www.youtube.com сайт дахь хамгийн богино хугацаанд 1,000,000+ хандалттай дуу болсон юм.
Тус дууны клип 2013 оны UBS Music Video Avards-т нийт 5 номинацид нэр дэвшиж шилдэг найруулга, шилдэг зураач, монголын хамгийн их YOUTUBE хандалттай клип шагналуудыг хүртсэн билээ.
Түүнийг “Зоорь” киноны дууг дуулан клипэнд тоглоход үзэгчид бараг гол дүрд нь тоглоо юу гэж эндүүрэхээр сайн дүр, төрхийг илэрхийлсэн гэж хүмүүс сайшааж байсан. Тэгвэл фэнүүдийнхээ хүлээлтэнд хариулт өгч ийнхүү богино хэмжээний кинонд дүр бүтээлээ.
Магадгүй тун удахгүй Rokit Bay-ийн тоглосон бүрэн хэмжээний кино ч гарах юм билүү. Манайхнаас реппер Gee чамгүй авьяаслаг болохоо харуулж хэд хэдэн кинонд гол дүр бүтээсэн билээ.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл байхгүй байна