Ингэхэд энэ газрын захирал байх хүн ямар шалгууртай вэ?
Дээд боловсролтой, магистр зэрэгтэй, соёл урлагийн менежерийн сертификаттай, 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байхад ОК. Мөн соёл болон урлаг судлаач, нийгэм судлаач, найруулагч, сэтгүүлч, эрхзүйч мэргэжилтэй байж болох нь. Гэхдээ мэргэжлийн дуурийн дуучин хүн ч байж болох талтай. Ер нь яагаад заавал гаднаас дарга авах ёстой гэж? Дунд сургуулийн захирал бол багш л хүн байдаг. Хэзээ ч нягтлан эсвэл хуульчийг захирлаар нь томилох боломжгүй. Гэтэл манай урдаа барьдаг сонгодог урлагийн байгууллага маань тэгтлээ гаднаас дарга гуйхаар боловсон хүчингүй гэж үү?
Ийнхүү ямартай ч шалгарлуулалт зарлагдан тус театрт ажиллаж байсан, гавьяат жүжигчин У.Далантай, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Г.Эрдэнэбаатар, соёлын тэргүүний ажилтан Ц.Баттөр, Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын дарга Г.Батхуяг болон захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Мөнзул нар оролцсон.
Бусад “битүү морь”-дыг масс төдийлөн мэдэхгүй. Ч.Мөнхзул бол тус театрт ширүүхэн салхи салхилуулан орж ирсэн иртэй даргын үүрэг гүйцэтгэгч. Бараг түүнийг кридорт алхаж явахад ажилчид нь юмны наана цаагуур орж нуугдах нь халаг, дагжтал чичирдэг сурагтай. Сонгодог урлагийн байгууллагат хатуу гартай хэрэгтэй л юм байх даа. Аль ч байгууллагад удирдлагын “базалт” тодорхой хэмжээнд байх нь мэдээж боловч театр арай л айдас хүйдэстэй байх шиг. Уран бүтээлүүдийн чанар ч шүүмжлэл дагуулах болж.
Сонгон шалгаруулалтаар У.Далантай нэгээр гарч ирсэн байна. Түүнийг мэргэжлийн дуучин хүн гэж мэдэхээс удирдах албанд хэр зохихыг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ тэрээр “Өөрөө олон жил ажилласан болохоор хаанаас нь эхэлж хийх, юу шинэчлэх хэрэгтэй байгаагаа мэдэж байна” хэмээн ярьсан байна. Үнэхээр ч дотор нь байдаг, салбарынхаа зовлон жаргалыг биеэрээ мэдэрсэн хүн л амжилттай удирдах нь дамжиггүй юм. Муу хамт олон гэж байдаггүй муу удирдагч л байдаг гэдэг. Хэн гэгч нь сонгогдохыг харахад тун ойртлоо.
Б.УЯН
Сэтгэгдэл байхгүй байна