Ч.Анугийн хүргэн дүү ялаас ”сугарав”

ТӨХ-ны дарга асан ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог 12 хүний хамтаар хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа билээ. Улмаар өнгөрөгч 4-р сард Дүүргийн эрүүгийн хэргийн анхны шатны шүүхэд хянан хэлэлцэж 2-3,5 жилийн ялыг оноосон юм.
Шүүгдэгчид давж заалдсан ба энэхүү шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхэд шилжүүлэхээр болжээ.
Гадаад иргэний амь насанд халдан 23 жилийн ял авсан Ч.Баттуулын хэргийн ард бүхэл бүтэн хар тамхины томоохон бүлэглэл байж болзошгүй талаар мэдээлэл гарч байсан. Ч.Баттуулын гарт амь үрэгдсэн Жон Мартин Кийнээс хар тамхи авахаар уулзсан хэсэг хүмүүсийн дунд Д.Сугарын хүү С.Цог байсан нь саяхнаас тодорхой болсон.
Д.Сугарын хувьд алдарт МИАТ-ын хэрэгт холбогдсон ч уснаас хуурай гарч чадсан. Сугарч чаддаг Сугар хэмээгдэн биедээ хир халдаахгүй албаа залгуулдаг түүнийг хүүгээ ч энэ хэргээс төвөггүйхэн мултална гэж жиг жуг хийх болж. Ямартай ч тун ээдрээтэй торонд орсон Д.Сугарын хүү хэрхэн сугарахыг харах л үлдлээ.
С.Цогын хувьд дуучин Ч.Анугийн дүү Ч.Номинхолбоогийн сүйт хархүү болох нь дуулиан шуугианы үеэр илэрхий болсон. Шүүхийн хаалгаар хөтлөлцөн гарч ирсэн залуус олны анхаарлыг ихэд татсан билээ. Олны танил нөлөө бүхий эрхмүүдийн хүүхдүүд ёс юм шиг холбогддог хар тамхины дуулиан үргэлжилж байна.


Д.Сэргэлэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025