Хотын гудамжаар нэг Smile

Зун цаг ирж нийслэл хот маань өнгө үзэмжээ засаж их бүтээн байгуулалт эхэллээ. Өнөөдрөөс хотын бага тойруугийн гудамжны бүх траншейний нүхийг будахаар болжээ. Өнөөдрөөс эхлэн траншейний тагнууд “инээх” болсон байна шүү. Энэ нь туршилтаар явагдаж байгаа гэсэн. Нийслэл хотын траншейний нүхний таглаа ийнхүү хүн бүрийн өөдөөс “инээмсэглэн” угтах боллоо. Сонирхолтой л юм, дээр нь гишгин өнгөрөх хүн бүрийн өөдөөс инээмсэглэх траншейний тагнууд. Гэхдээ яг ингэж нямбайлан будах нь юунд хэрэгтэй юм бол. Тагнууд байнга алга болдог учраас таних тэмдэг тавиад байгаа ч байж мэдэх юм.

Н.Дарий

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025