Ерөнхий сайдын нууц нэр

Олон алдартанууд өөрийн жинхэнэ нэрийг өөрчилж шинэ содон, өөртөө таалагдсан нэр өгдөг моод дэлгэрсэн гэж болох юм. Олны танил, од болоход хүний нэр хамгийн их нөлөөлдөг гэсэн судалгаа байдаг тул ингэж хошуурах нь арга ч үгүй юм.

Манай урлаг, соёлын салбарт нэрээ голж хүссэнээрээ өөрчилсөн дуучин, жүжигчин олон. Тэгвэл зөвхөн урлагийн хүн болоход нэр чухал гэсэн ойлголт тас цохигдож улс төрч болоход ч нэр нөлөөлдөг гэдгийг ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд Ч.Улаан нар баталж байна.

Ерөнхий сайдыг багад нь Н.Алтантуяа гэдэг байсан бол мань хүн дур мэдэн Н.Алтанхуяг болгон өөрчилж өдий хүртэл үүнийг ихэд нууцалсаар ирсэн. Харин Сангийн сайд Ч.Улаан Володя нэртэй байсан бөгөөд мөн л өөрөө нэрээ сольсон түүхтэй.

Төсөөлж үзэхэд Ерөнхий сайд Н.Алтантуяа гэхэд эмэгтэй хүн шиг сонсогдож байгаа боловч Н.Алтанхуягаас илүү зохиж байгаа биз хэмээн ангийн андууд нь явуулдаг гэнэ. Харин Володя тэр чигээрээ үлдчихсэн бол ... Сангийн сайд Володя гэхээр сайхан сонсогдохгүй л байна шүү.

 Тэрний оронд Ч.Улаан гэдэг нэр жинхэнэ “живүүн”. Ийм сайдтай сан байхаар сан нь улайх ч юм шиг, Сангийн санхүүгийн байгууллагад дансаа улайстал байн байн шалгаж байхгүй бол болохгүй ч юм шиг. Товчхондоо Сангийн сайд Ч.Улаан гэнгүүт салбар нь зохидог ч юмуу яадаг ч юм мань эр хоёр дахиа сонгогдлоо шүү дээ, энэ сэнтийд.

Гэм нь тэр Ч.Улаан гарахаар данс улайдаг гэдэг холбоос л жаахан жихүүдэс төрүүлэм. Ядахад яг эдийн засаг хямралтай үед энэ салбарт сайдаар очихоор яаж сайн нэр зүүх вэ, хөөрхий. Нэр, улаан, Сан гурав буруугүй.

Энэ мэтчилэн тэдний анхны нэртэй уялдаатай хөгжилтэй дурсамж их байдаг ч одоогийн Н.Алтанхуяг, Ч.Улаан нэрээр “мөнхөрсөн” дурсамжууд нь бут цохино доо. Гэхдээ нэг л үнэн нь Алтантуяа ч байсан Алтанхуяг ч байсан түүнээс “задгай цагаан” хоч хэзээ ч салахгүй. Бараг тэр нь ч сонсголонтой, өхөөрдөм юм биш үү?

Улс төрчид дотор Н.Алтанхуяг шиг ийм өхөөрдөм нэр, хоч авч байсан хүн бараг байхгүй дээ.  Яагаад ч юм задгай цагаан гэхээр л хүн болгоны нүүрэнд мишээл тодроод байгаа юм даа. Тэгэхээр хүн ямар ч нэртэй байсан характер, онцлогоороо тохирох тодотголоо аваад л явдаг байх нь. Нэр, зүс яах вэ таминь, одооноос агуулга имиж дээрээ анхаарч өхөөрдөм хоч, нэртэй болцгооё.

М.СОНОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • dere
    amitnii haraal zuhel door naad 1 ajilaa hiij baisnaas zugeer ugchij boldgui yum bhdaa
    2014 оны 06 сарын 12 | Хариулах
  • Хотын иргэн
    Алтанхуяг монгол Форст Гамп
    2014 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    манай Форст Гамп
    2014 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    илжигээ чамд өөр бичих юм алгуу эргүү малаа чамайг сонор биш дэлдэн чих гэчихье л дээ
    2014 оны 06 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025