
Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын төрсөн өдөр өчигдөр тохиосон бөгөөд “Улаан Гэр” галерейд “Өвс”уран бүтээлийнхээ үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ. Үзэсгэлэнгийн бүтээлүүд өвсний үзэмж болоод үнэр, уянга аялгуу хийгээд ухаарал, өвсний бодол, өнө мөнхийн тухай байсан. Бүтээлийн нээлтэд ирсэн хүмүүс зураачийн мэдрэмжийг үнэлж үнэхээр сайхан бүтээл болсон байна гэж баяр хүргэж байлаа. Зураачийн өвөрмөц гэмээр нууцлаг сэтгэхүй хүмүүсийн сэтгэлийг сэргээж ухаарлыг авчирдаг. Өнөөдрөөс та “Өвс”-ний ертөнцөд зочлоорой.














Н.ДАРИЙ
Сэтгэгдэл байхгүй байна