Хөлбөмбөгийн ДАШТ болж байгаа энэ өдрүүдэд НИТХ-ын төлөөлөгчид Бразил улсыг зорьсон нь яах аргагүй тэдэнд өөр ашиг сонирхол байгааг илтгээд байна гэж нийгэм даяар үзээд байгаа. Тэгвэл өнөөдөр НИТХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийж,. тус бүлгийн гишүүд болох Г.Мөнхбаяр, Р.Дагва, Д.Сандаг-Очир, Г.Ганбаяр, Б.Саранчимэг нар нь Бразил, Куба улсыг зорьсон нөхдүүдийн тоонд багтаагүй хэмээн ярьцгаалаа.