“Yamamay” брэнд Монголд орж ирлээ

“Benetton” брэндийг эх орондоо амжилттай таниулж яваа “Промон трейд” компани  “Yamamay” буюу “Carpisа” брэндүүдийг эх орондоо албан ёсны эрхтэйгээр оруулж ирэхээр болжээ. Загварын эх орон Италид орон зайгаа эзлэн, хоёрдугаарт эрэмбэлэгдсэн  “Yamamay” брэндийн дотуур хувцсыг Итали бүсгүйчүүдийн 90 хувь нь сонгодог гэсэн судалгаа байдаг юм байна.

“Yamamay” брэнд нь 2001 онд гарч ирсэн шинэ брэнд боловч дэлхийн 30 гаруй оронд 1200 гаруй салбар компаниар дамжуулан хэрэглэгчдэд хүрч байгаа аж. Энэ нь маш бага хугацаанд Европын зах зээлийг тэргүүлж буйг илэрхийлж байна. Сүүлийн зургаан жилийн турш “Дэлхийн мисс” тэмцээнтэй хамтран ажиллах онцгой эрхийг авчээ.

Мөн эмэгтэй хүний дүр төрхийг илтгэгч Carpisа брэнд мөдхөн нээгдэх гэж байна. Загвар нь маш олон төрлөөр хийгддэг, арьсан материалтай, олон төрлийн өнгийн сонголттой Carpisа брэнд нь манай орны зах зээлд нийцсэн үнээр худалдаалагдахаар болжээ.

“Yamamay” брэнд нь Азийн ихэнх өндөр хөгжилтэй орнуудад 2015 он гэхэд салбараа нээхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд Монгол орныг сонгосон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025