ДАШТ –ий үеэр секс хийж болох уу?

Дэлхий даяар хөлбөмбөгийн ДАШТ тийш анхаарал хандуулж байгаа энэ үед улс орнуудын багийн дасгалжуулагчид тамирчдаа сексээс татгалз гэсэн шаардлагыг тавьж байна уу, эсвэл... гэдэг асуулт гарч ирж байгаа. Учир нь аль ч спортын  тамирчид болон дасгалжуулагчдын дунд тоглолт болохоос өмнө бэлгийн харьцаанд орох нь биеийг ядрааж тоглолтын үр дүнд нөлөөлнө гэсэн яриа байдаг. Тиймээс ч алдарт боксчин Мухамед Али тэмцээн болохоос өмнө зургаан долоо хоног бэлгийн харьцаанд ордоггүй байсан гэдэг. Сексийн үед эр бэлгийн даавар гадагшилж улмаар эр хүний эрэмгий догшин байдал багасдаг гэж үздэг байсан учраас тэр. Гэсэн ч яг үнэндээ сексийн дараа эр бэлгийн даавар ихэсдэг болохыг судалгаагаар тогтоосон. Судалгааны үеэр гурван сар бэлгийн харьцаанд ороогүй хүний бэлгийн даавар буурч бүр хүүхдийн хэмжээнд очсон байдаг нь тогтоогджээ.

Тиймээс энэхүү судалгаанаас харахад секс харин ч тамирчдын хүч чадлыг нэмэх магадлалтай гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Үүнээс гадна секс тамирчдыг огтхон ч ядраадаггүй. Сексийн үед 25-50 калори шатаадаг бөгөөд энэ нь өндөр зэрэглэлийн тамирчдын хувьд юу ч биш юм. Тэгэхээр тэмцээний өмнө ор хөнжлийн ажил хийх нь тамирчдын биеийн байдалд огтхон ч муугаар нөлөөлөхгүй.

Хэдийгээр мэргэлжилтнүүд секс тоглолтонд ямар нэг нөлөө үзүүлэхгүй гэж хэлж байгаа ч эхэнд өгүүлсэнчлэн хөлбөмбөгийн дэлхийн аваргад оролцож буй багуудын дасгалжуулагчдын тухайд өөр өөр бодолтой байгаа аж.

Жишээ нь, Босниа Херциговина улсын дасгалжуулагч Сафет Сусич “Бразилд ямарч бэлгийн ажил хийж болохгүй. Хүсвэл тэд гар хангалга хийдэг юм уу өөр арга замуудыг ашиглаж болно. Бусад дасгалжуулагчид энэ тал дээр ямар байр суурьтай байгаа нь надад сонин биш. Бид энд зугаацах гэж ирээгүй. Бид дэлхийн аваргад хөлбөмбөг тоглох гэж ирсэн” хэмээн ярьсан байна.

Мөн бусад багийн дасгалжуулагчид тамирчдын бэлгийн харьцааны талаар ямар дүрэм журам гаргасныг сонирхуулахад:

Герман, Испани, АНУ, Австри, Итали, Голланд, Швейцарь, Уругвай, Англи гэсэн улсуудад ямар нэг сексийн хориг, дүрэм журам байхгүй юм байна.

Харин Орос, Босниа Херциговин, Чили, Мексик зэрэг улсын тамирчид дэлхийн аваргын үеэр секс хийх нь хориотой.

Доорх улсуудын хувьд дүрэм тун сонирхолтой.

Францууд шөнөжин л биш бол бэлгийн харьцаанд чөлөөтэй орж болно. Бразилчууд секс хийж байхдаа элдэв янзын байрлал авч болохгүй. Коста Рика хэсгийн тоглолт дуустал бэлгийн харьцаанд орох ёсгүй бол Нигерьчүүд эхнэрүүдтэйгээ л унтаж болно. Харин гэрлээгүй найз охин нь бол болохгүй гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025