4000 жилийн настай зүүлт

Ирландын Үндэсний музейд хадгалагдаж буй энэхүү 4000 жилийн настай хүзүүний зүүлт хогийн савнаас олджээ.
Судлаачдын үзэж байгаагаар Лунала нэртэй энэхүү зүүлтийг МЭӨ 2300-1800 оны хооронд Ирландын хаадууд зүүдэг байжээ.
Анх 1945 оны гуравдугаар сард Коггелбэгийн фермер Хюберт Ланнон гэгч эр намаг дотроос энэхүү зүүлтийг олсон байна. Хоёр жилийн дараа Хюберт зүүлтийг Патрик Шээханд хэмээх эмийн санчид өгчээ. Патрик энэхүү түүхийн үнэт зүйлийг дэлгүүрийнхээ мөнгө хадгалах сэйфэнд хийсэн нь 2009 оны хоёрдугаар сарыг хүртэл хадгалаатай байжээ. Харамсалтай дэлгүүрт хулгай орж зүүлтийг авч одсон байна.
2010 онд дээрх дэлгүүрийг дээрэмдсэн хоёр этгээд баригдсан бөгөөд гурван жилийн ял сонсчээ. Цагдаагийн албаныхантай хамтарч ажилласан Ирландын үндэсний музейн эртний эдлэл судлаачид хулгайчдаас мэдүүлэг авсны үр дүнд сэйфнээс алдагдсан зүүлт болон бусад бичиг баримтнууд Дублин хотын нэгэн хогийн саванд байгаа болохыг олж мэджээ.
Цагдаагийнхан энэ тухай мэдсэний дараа ердөө цагийн дотор л тэрхүү хогийн савыг олох хэрэгтэй болов. Учир нь хог ачих цаг дөхсөн байжээ. Аз болоход хог  ачигдахаас өмнө хогийн савыг олж чадсан бөгөөд 78 грамм жинтэй энэхүү үнэт эдлэлийг олсон мөрдөн байцаагчийг музейн зүгээс шагнаж урамшуулсан байна.
Энэхүү хүзүүний зүүлт болон, хоёр ширхэг дугуй хавтан бүхий олдвор олон жилийн турш архелогийн хамгийн чухал олдворуудын нэгээр нэрлэгдээд байгаа бөгөөд Үндэсний музейн захирал Пат Воллосийн хэлсэнчлэн энэ бүхний эцэст олдвор музейд ирсэн нь маш их аз дайрсны ач гэжээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025