Дундрашгүй авьяастай гэх дуучин Чойжоо буюу Б.Чойжилсүрэнгийн дуулсан дуу бүхэн нь залууст таалагдаж, охид бүсгүйчүүд ч түүнийг ихээхэн сонирхох болсон. Тэгвэл дуучин Чойжоо шинэ найз бүсгүйтэй болжээ.
Хэдхэн сарын өмнө “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч дуучин С.Хишигжаргалтай үерхэж байсан тэрбээр өдгөө загвар өмсөгч бүсгүйтэй дотно харилцаа үүсгэснээ ил болгосон нь энэ.
Шинэхэн хос гар гараасаа хөтлөлцөн кино театрыг зорин ирэхдээ манай зурагчны дуранд ийн өртжээ. Чойжоотой хөтлөлцөн ирсэн энэ бүсгүйг та таньж байгаа байх. Тэр бол загвар өмсөгч Ж.Энэрэл. Өмнө нь модель, жүжигчин Х.Амгаланбаатартай үерхэж байсан ч, салжээ. Харин одоо дуучин Чойжоо, загвар өмсөгч Ж.Энэрэл хоёрын хайрын романс ил боллоо.






М.СОНОР
Сэтгэгдэл (9)