Топ модель Д.Болормаагийн шавь гэхээсээ дуучин Т.Ариунаагийн “Нандин учрал” дууны клипэнд тоглосон гэдгээр нь загвар өмсөгч Б.Батцэцэг буюу Бэбэг уншигч та илүүтэй мэдэж байгаа биз ээ.
“Гоёл” наадмаас шагнал хүртэж, ирээдүйтэй моделиор шалгарч байсан Бэбэ ид моодонд орж байх үедээ сураг алдарсан. Тэгвэл тэрбээр энэ хугацаанд Сингапурт бизнесийн удирдлагаар суралцаж мастер хамгаалчихаад Монголдоо ирээд байгаа аж. Анх Сингапурт гэрээгээр ажиллахаар явсан модель бүсгүй өнгөрсөн жилүүдэд нэлээд их өөрчлөгдсөнийг ойр тойрных нь хүмүүс гайхаад барахгүй байгаа аж.
Ямартаа л Монголоос явахдаа зорсон юм шиг нарийхан, зурсан юм шиг хөөрхөн охин явж байсан чинь Сингад очоод улам өнгө нэмэх нь битгий хэл улам оворжиж, жин нэмсэн байна хэмээн ил далд ярьцгаах болж.
Түүнийг явснаас хойш “Бэбэ Сингад очсон даруйдаа хөгшин Америк эртэй романс үүсгэж хамтын амьдрал зохиосон гэнэ” гэх шуум дэгдэж байсан. Харин тэрбээр энэ мэдээлэлд огт хариу өгч байгаагүй юм. Харин өдгөө эх орондоо ирээд “Дэлхийн мисс-2014” тэмцээний монгол дахь зохион байгуулагчдын багт ажиллаж байна.



М.СОНОР
Сэтгэгдэл (5)