Хотын дарга асан Г.Мөнхбаяр Бразилаас татгалзжээ

Хөлбөмбөгийн ДАШТ болж байгаа энэ өдрүүдэд НИТХ-ын төлөөлөгчид Бразил улсыг зорьсон нь яах аргагүй тэдэнд өөр ашиг сонирхол байгааг илтгээд байна гэж нийгэм даяар үзээд байгаа. Тэгвэл өнөөдөр НИТХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийж,. тус бүлгийн гишүүд болох  Г.Мөнхбаяр, Р.Дагва, Д.Сандаг-Очир, Г.Ганбаяр, Б.Саранчимэг  нар нь  Бразил, Куба улсыг зорьсон нөхдүүдийн тоонд багтаагүй хэмээн ярьцгаалаа. Ер нь бол тэд эдийн засгийн хямралтай үед  явах боломжгүй гэсэн  байр суурийг  илэрхийлж байгаад яваагүй үлдсэн гэсэн агуулгатай зүйлийг ярьж байна. Хотын дарга асан Г.Мөнхбаяр хэлэхдээ өөрийг нь Бразил явсан гэсэн мэдээлэл цацагдсаныг үгүйсгэн НИТХ-ын гадаад харилцааны хэлтсийн даргын тодорхойлолт авсан гэж байна. Тэгээд нөгөөх тодорхойлолтоо үзүүлж байв. Мөн тэрбээр НИТХ-ын шинэ бүрэлдхүүнд багтан орсноосоо хойш нэг ч удаа гадаад томилолтоор яваагүй,  цаашдаа ч төсвийн зардлаар гадаад явах сонирхол алга гэв.

                                                                                 Б.ГАН-ЭРДЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025