Чамгүй олон жил жүжигчний замналаар замнаж яваа Д.Бямбацогтын тухайд олны сэтгэлд хүртлээ тоглосон дүр гэвэл яах аргагүй “Ноён солиот” билээ. Тэрбээр уран бүтээлээрээ өөрийгөө харуулахаас гадна урлагийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх гэгээлэг үйлсэд хүчин зүтгэн “Сити” дээд сургуульд багшилдаг гэдгийг хэн хүн мэдээд байдаггүй болов уу. Нэртэй нэргүй зохиолч, найруулагч нарын бүтээлүүдэд олон жил тоглоод ирсэн жүжигчид цаанаа л нэг “ухаарал”-тай яриад дадчихсан байдгийг Д.Бямбацогтоос харж болно.
Түүнчлэн хааяадаа өөрийн үзэл бодлоо дэлгэсэн шиг дэлгэх гэж оролддог жүжигчин маань хэлбэр талдаа буюу үзэгдэж харагдах тал дээрээ ч ихээхэн анхаардаг. Ямартаа л кино урлагийн шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаанд “Ноён солиот” маань тас хар ч биш, цав цагаан ч биш ногоон өнгийн WILL SYPHA маркийн машинаар ирж байна билээ. Ер нь тэрбээр тун донжлог хувцасладаг нэгэн л дээ. Энэ удаа ч стиль имижээ өөрчилсөн л харагдана.


Г.БӨРТЭ
Сэтгэгдэл байхгүй байна