С.Нарантунгалаг нэр зээлдсэн гэв үү?

Өөрийн гэсэн гурван дуутай мөртлөө өрөөлийн дуулсан дуунуудыг зээлээд таван дуутай тайлан тоглолт хийдэг орчин үеийн нийтийн дуучид тоогоо алдсан билээ. Тэгвэл хүний дууг зээлж, хулгайлж дуулаад зогсохгүй хүний нэрийг зээлдэж дуулдаг моод дэлгэрээд байгаа бололтой. Хөгжмийн зохиолч Д.Мягмарсүрэнгийн охин манай сайтад хандсан юм. Тэрбээр дуучин С.Нарантунгалагийг хүний нэр зээлдэж, хүмүүсийг хуурахаа зогсоохыг шаардсан мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргье.

“С.Нарантунгалаг гэх дуучин бүсгүй хөгжмийн зохиолч Д.Мягмарсүрэнгийн ач охин гэж өөрийгөө зарлуулж энд тэндэхийн үйл ажиллагаа, хурим найранд дуулж байгаа талаар сонсоод итгэхгүй явж байсан. Гэтэл саяхан болж өнгөрсөн Ховд аймгийн тоглолтон дээр мөн өөрийгөө “Хөгжмийн зохиолч Д.Мягмарсүрэнгийн ач охин дуучин С.Нарантунгалаг” хэмээн зарлуулсаныг хоёр нүдээрээ, чихээрээ сонссоныг миний ойр тойрны хүн маань хэлж баталлаа. С.Нарантунгалагт гэж хэлэхэд миний аавын ач охин гэж худлаа ярьж байгаагаа зогсоо. Яг үнэнийг хэлэхэд миний аавыг амьд сэрүүн байхад гэрт минь ирж дуулж үзүүлж, хоолойгоо шалгуулж байсан. Түүнээс миний аавын ач охин болох хэмжээний ойр дотны хүн огт биш. Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг бурхан болсон хойно нь ингэж ичгүүргүй бас зоригтойгоор нэрлүүлж яваагаа болих хэрэгтэй. Үр хүүхдүүд нь байгаа гэдгийг санаж бас хүндлэх хэрэгтэй гэдгийг хатуу анхааруулж байна” хэмээжээ.

М.СОНОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025