Honey Lee “InStyle” -ын нүүрийг чимлээ

Солонгосын жүжигчин, загвар өмсөгч Honey Lee хэсэгтээ сураг алдраад байсан. Тэгвэл гэнэт усны хувцастай зургаараа өөрийн шүтэн бишрэгчидтэйгээ уулзаад байна. Тэрбээр загварын шилдэг сэтгүүл болох “InStyle” -ын долдугаар сарын нүүрийг чимэхээр сонгогдсон бөгөөд  далайн эрэг дээрээс гарч ирж байгаа лусын дагина аятай авахуулсан зургаа цахим ертөнцөөр дамжуулан олны хүртээл болгон шуугиан тарив.

 Honey Lee-г зөвхөн жүжигчнээс  гадна “Солонгосын мисс-2006” тэмцээний тэргүүн мисс гэдгээр олон нийт илүү танина. Ер нь бол Солонгос төдийгүй Ази, Европд нэртэй загвар өмсөгч, фото модель билээ.

Honey Lee нь Дэлхийн зөнгийн хүндэт гишүүн бөгөөд  хүмүүнлэгийн олон ажил санаачилж хандивын үйл ажиллагаа зохион байгуулж байснаараа Солонгостоо нэртэй. Түүнчлэн Солонгосын хамгийн өндөр үнэлгээтэй  жүжигчдийн тэргүүн эгнээнд явдаг тэрбээр олон арван реклам  сурталчилгаанд өндөр үнэ ханштайгаар тоглодог юм. Харин энэ удаа  “InStyle” -ын нүүрийг  ийм секси дүр төрхтэйгөөр чимэн гарч ирж олны анхаарлыг шинээр татаад байна.

М.СОНОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025