DJ Anna гэхээр залуус андахгүй болоо биз. Харин жинхэнэ нэрийг нь Х.Оюунтуяа гэдгийг бүгд мэддэг болов уу. Загварын тайзнаа гунхан алхдаг энэ бүсгүй анх диско клубт орж DJ-г нь харснаас хойш DJ болох хүсэлтэй болсон гэдэг. Тэгвэл өдгөө DJ бэлтгэдэг сургалтын төв хүртэл нээчихээд байгааг нь харахад хүслээ бодит ажил хэрэг болгож чаддаг хөдөлмөрч бүсгүй юм.
Ер нь Х.Оюунтуяа багын л мөрөөдөмтгий нэгэн байсан бололтой. Учир нь бага байхдаа мотоцикл унан салхи татуулан давхихыг мөрөөддөг байж. Тэгсэн одоо тэр мөрөөдлөө биелүүлж “Mongolian bike and bandit group”-ын гишүүн болсноос гадна “Mongolian women riders crew”-ийг үүсгэн байгуулаад байгаа аж. Тэгээд зогсохгүй мотоцикл сонирхогчдод зориулсан сургалтын төвтэй ч болжээ. Ийн хүсэл мөрөөдлийнхөө эзэн шиг байж чаддаг тэрбээр нөхөр, охины хамт амьдардаг аж.


Г.ДАРИЙ
Сэтгэгдэл байхгүй байна