Төлбөр нэмэгдээд эхэллээ, цаана чинь...

Ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэх эсэх талаар их, дээд сургуулиуд хэлэлцэж эхэлжээ. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Удирдах зөвлөл саяхан хуралдаж, 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 15 хувиар нэмэхээр болсон байна.

 Тухайлбал, ирэх хичээлийн жилд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт 3-4 дүгээр дамжаанд суралцагчдын сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилийнхээс нэмж байгаа гэнэ. Ингэснээр нэг сая 240 мянган төгрөг төлж байсан бакалаврын төвшний суралцагч дараа жил нэг сая 426 мянган төгрөг төлөх болжээ.

Албаны хүмүүс хэлэхдээ “Их сургуулиуд сургалтын төлбөрөө инфляцитай уялдуулан нэмдэг ч, сургалтын төлбөрийн 70 орчим хувийг багш, ажилчдын цалинд зарцуулаад таардаг. Харин хорин хувиар нэмбэл ашигтай ажиллана” гэж байх юм. Ямартай ч  их, дээд сургуулиудын төлбөр ийнхүү нэмэгдэж эхэллээ. 

М.СОНОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025