Д.Төрмөнх эрхэм сайд Ц.Оюунгэрэлд хандав
Өчүүхэн мунхаг нийтлэлч, найруулагч Д.Төрмөнх би бээр танай яамнаас хийх гэж буй кинондоо дэмжлэг хүсч жилийн өмнөөс хандаад Соёл урлагийг дэмжих сангийн дарга н Батмөнх эрхэмтэй хэд хоногийн өмнө уулзаж бас дахин хүсэлт тавьсны хариуд киноны чинь төсвийн тавны нэгийг өгөх талаар судлаж үзье гэсэн бүрхэг ч гэсэн албан ёсны хариу авлаа. Уг нь миний киноны төсөв маш өчүүхэн билээ.