Гуниг
Би гуниглаж байна. Би үнэхээр гуниглаж байна. Амны салиа нь арилаагүй 17-хон настай охин төрийн сайдыг “Сайн ах гэж бодож байсан. Гомдож байна” гэж хэлэхийг сонслоо. “Тэр охины амьдралыг золиослохоор асуудлаа надтай ярь” гэж уусан усандаа хахаж цацан минчийтлээ улайх сайдыг харлаа.