“Зүрхээр наадагч”

Драмын театрын авьяаслаг гурван эмэгтэй жүжигчид өрх тусгаарлаад багагүй хугацааг үдлээ. “Хувьсал” продакшнд харъяалагдан уран бүтээлээ туурвиж яваа тэд  “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийг амжилттай бүтээж “Academy awards” наадмаас У.Уранчимэг “Шилдэг эмэгтэй гол дүр”, А.Ганчимэг “Шилдэг туслах дүр”-ийн шагналыг хүртсэн. Тэгвэл жүжигчин А.Ганчимэг нууц авьяасаа нээх нь. Тэрбээр  нэг жилийн хугацаанд зохиолыг нь бичсэн  “Зүрхээр наадагч” дэлгэцийн уран бүтээлийнхээ ажилд ороод байгаа аж. Кино зураг авалт  зургадугаар сарын 26-наас эхэлсэн бөгөөд намар нээлтээ хийхээр төлөвлөжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025