“Хархны өгөөш”, “Ану хатан”, “Аравт”, “Ларьдма”, “Үргээлэг”, “Луйвар” зэрэг сүүлийн үеийн дэлгэцийн бүтээлүүдэд дүр бүтээгээд байгаа чадварлаг жүжигчин бол СТА С.Ариунбямба билээ. Түүний бүтээсэн дэлгэцийн дүрүүд ихэвчлэн эсрэг талынх байдаг. Тэгвэл тайзны бүтээлүүдэд эерэг дүр бүтээсэн нь мөн цөөнгүй гэнэ лээ.
Тэр сүүлд “Луйвар” уран сайхны кинонд тоглохдоо “луйвар ингэж хийдэггүй юм” гэж үнэхээр “луйвар” хийдэг хүн шиг хэлсэн нь хүмүүсийн сэтгэлд их хүрсэн байдаг.
Тэгвэл “Academy Awards” кино наадмын үеэр нөгөө “луйварчин” Амараа маань жентельмэн байдлаар хувцасласан байна гээч. Нөгөө луйвар хийдэг Амараа бодит амьдрал дээр ингээд буугаад ирсэн үү гэлтэй.
Дашрамд сонирхуулахад, өөрийнхөө урласан малгайнуудын зургийг цахим хуудсандаа байршуулж гарын ур дүй сайтайгаа үе үе гайхуулаад авдаг тэрбээр “Миний ах атаман” кинонд тоглож буй аж.


Н.ДАРИЙ
Сэтгэгдэл (1)