
Францын “Аяччо” багийн үнэнч хөгжөөн дэмжигч нэгэн эр дэлхийн аваргаар тун сайн тоглосон Мексикийн хаалгач Гильермо Очоаг багтаа үлдээхийн тулд орон сууц, гэр бүлээ хүртэл зарахад бэлэн гэдгээ мэдэгдэж зар тавьжээ. Францын интернэт-дуудлага худалдааны нэгэн цахим хуудаст тавьсан энэхүү зард хөгжөөн дэмжигч эр зөвхөн орон сууцаа бус хоёр хүүхдээ эхнэрийнхээ хамт дээр нь бас 75 настай эмээгээ ч гэсэн зарна гэж байна.
Очоагийн “Аяччо” багтай байгуулсан гэрээ өчигдөр дуусгавар болсон юм. Тиймээс түргэхэн дахин гэрээ хийхийн тулд “Аяччо” багт 10 сая евро хэрэгтэй гэж хөгжөөн дэмжигч үзээд тус мөнгийг олохын тулд ингэж улайрчээ.
Гэлээ ч “Аяччо” баг Францын дээд лигээс мултарч, Очоагийн гэрээ ч дууссан тул 10 сая евро оллоо гэхэд тус болохгүй байх магадлал их юм.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна