Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээч эмч нарыг бусадтай хуйвалдан хуурамч дүгнэлт гаргадаг гэсэн гомдол тасардаггүй. Тэгвэл олны үг ортой гэгчээр Шүүх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа тэргүүтэй тус газрын шинжээч, эмч нар зориудаар хуурамч дүгнэлт гаргаж мөрдөн байцаалтад саад учруулж байсан нь тогтоогджээ.
Тиймээс тэдэнд холбогдох хэргийг прокурор хянаад шүүхэд шилжүүлсэн байна. Прокуророос Г.Дагиймаа, Б.Ундармаа, Ч.Эрдэнэболор, Д.Долгормаа, Ц.Бадамсэд, З.Хишгээ, Ж.Ганцэнгэл, Ч.Эрдэнэболор, Е.Жандос, Г.Энхбаатар, М.Отгонбаатар, М.Золжаргал нарыг дээрх үндэслэлээр буруутган яллах дүгнэлт үйлджээ.
Сэтгэгдэл байхгүй байна