Узбекистан улсын Ташкент хотноо энэ сарын 21-29-ний өдрүүдэд зохиогдсон өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас дөрвөн хүүхэд оролцсон. Тэгвэл тус тэмцээний өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 6 хүртэлх насны охидын ангиллын Стандарт буюу Сонгодог шатрын төрөлд Батцоожийн Энхлэн түрүүлжээ. Өмнө нь 2012 онд энэ насны ангилалд монгол хүү Азийн аварга болж байсан билээ.
Монгол охин түрүүллээ
Сэтгэгдэл байхгүй байна