“Өгөөж”-ийн өнхрүүш

 “Өгөөж” компанийг олон жил толгойлж, амжилттай яваа энэ залууг С.Түмэнгэрэл гэдэг. Бизнесээ төвхөнүүлснийх яаж зүгээр суухав гэсэн шиг энэ жилийн УИХ-ын сонгуульд МАН-аас Сонгинохайрханд нэр дэвшээд өвдөг шороодсон. Монголын аль залуу, түрийвч зузаан залуу бизнесмэнүүдийг цуглуулж, дэвшүүлсэн МАН-ын шуурганд өртсөн гэхэд болох юм. Харамсалтай нь Сонгинохайрханыхаа унаган хүүдээ угийн сонин гажиг сонголттой сонгиночууд итгэл хүлээлгэж өгөөжийг нь авч чадаагүй.  Өег, тослог боовоо шарахаасаа илүүтэй улс төрийн халуунд тогоонд чануулахыг хүссэн боловч бүтээгүй бизнесмэн эр бил бүр зургадугаар сарын 1-нд “Боовны баяр” хийдэг уламжлалттай. Гэвч энэ жил баяраа тэмдэглэж чадаагүйн учир эзэн Ц.Түмэнгэрэл нь сонгуульд хүч үзэж байсантай холбоотой.
Новосибирск хотын Холбооны сургуулийг дүүргэсэн бас ч гэж мэдлэг боловсролтой бизнесмэн эрийн насны хань нь буриад бүсгүй, цэцэг цэврүү шиг гурван охин төрүүлж өгсөн нь боовчин эрийг хэдийнэ өвөө болгож амжжээ. Гэргий нь энэ жил нутаг орноо зорьсон уу, ноён С.Түмэнгэрэл хөөрхөн охин, зээ хоёроороо гоёж наадамлалаа. Миний зээ охин хэмээн олонд бахархалтайгаар зарлаж дуулгаж явснаас үзвэл залуу өвөө тун ч сэтгэл хангалуун байгаа нь харагдана. Эгээтэй дээдсийн хүрээний дээхэн үеийн хаад ноёд, хатан юугаа дагуулж яваа сүр бараатай харагдсан С.Түмэнгэрэл ноёнтон энэ наадмын хамгийн хээнцэр дэгжин эрхмүүдийн нэг байлаа. Сонгуульд өвдөг шороодлоо гээд бусдуул шигээ шаралхаж хэвтэхийн оронд сүр бараатайгаар наадмын асраа чимж, хөлтэй баярласанаас үзвэл тэр эрийн шийртэйнх гэлтэй. Аж үйлдвэрийн гавьяат зүтгэлийнхээ одонгоо зүүж, алт мөнгөөр тоноглосон бүсээр гангарч, алган дээрээ бөмбөрүүлж, алаг зүрхэндээ энхрийлдэг зээ охинтойгоо хөтлөлцөн наадсан түүний гоёл нь баруун монгол ойрад талын загвар сэлт гэнэ лээ. Өнгөний тухайд ч нэлээн нарийн мэдрэмжтэй хандсан нь харагдаж байна. Энэ ноёнтны уг гарал олон ястны өлгий нутаг Ховд бөгөөд хар багадаа нутаг орноосоо гарсан ч гэлээ төрсөн нутагтаа мань эр элгэмсүү дотно ханддаг гэдэг.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    Songino duurgiinhen ugiin teneg garuud ihtei shde. Ter sumo Batbayariig songoj bna geheer l gutmaar. Deer n ter Sumyabazar gej bna. Arai l holduu songogchidtoi.
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин
    хэнд хэрэгтэй мэдээлэл?
    2014 оны 07 сарын 02 | Хариулах
  • ok
    yu geed gajig majig gej bvxel bvten dvvregiin ard irgediig doromjilood bnaa ene neg teneg buurunxii nobshiig chine zaabal songox yostoi yu te bitgii muruuduud bai ene medrel uuriiguu bichvvldeg baixoo balai gar mun garax baixaa chi xaxa boowoo xiigeed l suuj bai balai mine
    2014 оны 07 сарын 02 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025