Орой бүр цэнхэр дэлгэцээр үзэгч олонтой уулздаг МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо 1990-ээд оны бүсгүйчүүдийн нүүр царай болж, Монголын сайхан бүсгүйгээр тодорч явсан нэгэн билээ. Сайхан төрх, онцгой дуу хоолойгоороо үзэгчдийг цэнхэр дэлгэцэнд уядаг тоотой хэдэн нэвтрүүлэгч нар бий. Тэдний үргэлжлэл болж залуу нэвтрүүлэгч нартаа үлгэр дуурайлал болж яваа нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо сүүлийн үед ихэд бухимдалтай байгаа сурагтай. Тэрбээр борооны дараах мөөг шиг олон телевизээр хэл ярианы доголдолтой, найланхай хоолойтой дутуу дулимаг охидууд нэвтрүүлэгч нэр зүүгээд хөтлөхийг харахаараа хэлэх үгээ олж ядаж байгаа гэнэ шүү. Зөвхөн хэл ярианы доголдлоос гадна энгэр задгай хувцас өмсчихөөд, хэл амаа зажилж аальгүйтэхийг нь харахаар бүр их бухимддаг гэсэн. Айл гэрийн хойморт урилгагүй залагддаг энэ олон телевизийн нэвтрүүлэгч нэртэй хүүхдүүдийг нэг цэгцлэхгүй бол утгаа алдаж, нэвтрүүлэгч хэмээх хүндтэй ажилын үнэ хүндийг унагаж байгаа талаар Ч.Ичинхорлоогоос гадна ахмад нэвтрүүлэгч нар хэлж ярьсаар байгаа юм.

М.СОНОР
Сэтгэгдэл (1)