“Масс”продакшны бүтээл “Дурлалын magister” инээдмийн уран сайхны кино өчигдөр Тэнгис кино теарт нээлтээ хийлээ. Энэ киноны зохиолчоор Г.Эрдэнэсүх, найруулагчаар Б.Батзориг нар ажиллажээ. Гол дүрд Н.Баярсайхан, С.Батзориг, Б.Хишигбаяр нар тоглосон байна.
“Дурлалын magister” кинонд хүн бүрийн амьдралд хамгийн мартагдашгүй дурсамжтай үе болох оюутан насанд тохиолдсон хайр дурлал, үнэнч нөхөрлөлийн хөгжилтэй, адармаатай явдлыг өгүүлдэг. Харин энэ киноны дуу “Сэтгэлийн гүнд”-ийг дуучин A Cool дуулсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна