Төрөөд дөнгөж нэг сар болсон гэхэд сайхан бие, нарийхан бэлхүүсээрээ гайхуулж цахим ертөнцийнхний ярианы сэдэв болж байсан дуучин Ану саяхан нэгэн арга хэмжээн дээр төрсөн ч төрөөгүй юм шиг гунхсаар ирсэн нь энэ. Гавьтай хийсэн уран бүтээлгүй хэдий ч үе үе чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэсэн сенсааци мэдээллээр од болсон нэгэн гэхэд хатуудсан болохгүй.
Төрсөн хэрнээ төрөөгүй мэт л биеэ сайхнаар авч яваа Ану тээгч эх хөлсөлж охиноо төрүүлсэн гэх хардалтанд өртсөн нь нэг талаас арга ч үгүй гэмээр. Учир нь түүнийг харсан хэн ч төрсөн гэж хэлэхийн аргагүй байгаа биз. Төрж амаржаагүй хэрнээ гэдэс харвингаа унжуулчихсан явдаг хүүхнүүдийн хажууд ч Ану толгой гэдгэр явахаас ч яах билээ.

М.Сонор
Сэтгэгдэл (17)