ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн албатууд хоорондоо зодолдож шүүх цагдаа дээрээ тулаад байна. Тодруулбал, Онцгой Байдлын Ерөнхий газар 10 жилийнхээ ойн хүрээнд Шадар сайдын харьяа зургаан агентлагуудын дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулжээ. Уг тэмцээнд ШӨХТГ-ын баг хамт олон хоёрдугаар байранд шалгарч баяраа тэмдэглэн ууж идэн наргисан аж. Гэтэл энэ үеэр тус газрын нэгэн дарга агсарч Улсын ахлах байцаагч У.Батсуурь руу стакан шидэн танхайрч биед нь гэмтэл учруулсан байна. Зодуулсан байцаагч уг зодооны хэргийн талаар гомдолтой хэмээн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гарган дээрх даргад эрүүгийн хэрэг үүсгүүлжээ. Эл зодооны хэргийг ШӨХТГ-ынхан ихэд нууцалж мэдээллийг гадагшаа гаргахгүй байх үүргийг О.Магнай даргаасаа авч бүлх залгисан мэт таг чимээгүй байна.
Сэтгэгдэл байхгүй байна