“Люмино” хамтлагийн гишүүн Баажий буюу Б.Батхишиг АПУ-гийн Л.Батжавын хүү. Тэрбээр ааваасаа гурван жилийн хугацаатай мөнгө зээлж студи байгуулж байсан түүхтэй. “Найз нөхдийн хооронд нарийн сайхан тооцоо бий” гэгчээр аавдаа гурван жилийн дотор зээлээ төлж, удалгүй ашиг шимээ хүртсэн гэдэг. Бизнесмэн аавын хүү гэсэндээ бизнесийн ухаан ч сайтай гэж байгаа. Хэдийгээр гэр бүлийн амьдрал зохиож айлын эзэн, аав хүн болсон ч урлагт хайртай болохоороо хөндийрч чадахгүй өдийг хүрээд байгаа хэмээн ярьдаг тэрбээр хамтлагийнхаа хоёроос илүү сүйхээтэй нэгэн.
Түүнийг Майкл Жексоны галзуу улаан фен гэдгийг хөгжим сонирхогчид мэдэх биз ээ. Тэгвэл өөрийнхөө шүтээнтэй амьд сэрүүнд нь уулзаж чадаагүй тэрбээр дэлхийн ододтой уулзаж, баталгаа болгон зургаа авахуулах хоббитой. Нэг бодлын азтай дамшиг шүү.
Н.ДАРИЙ
Сэтгэгдэл (1)