Хамгийн алдартай ижил хүйстэн хосууд

Элтон Жон болон Дэвид Фюрниш нар

Нэрт дуучин Элтон Жон Дэвидтэй учрахын өмнө өөрийн нарийн бичиг дурлалт бүсгүй Линда Вүүдровтой сүй тавьж байжээ. Гэсэн ч тэд гэрлээгүй ээ. 1984 онд Жон Ренать Блауэлтэй гэрлэсэн юм. Тэрбээр  үүнийгээ  өөрийн бэлгийн чиг хандлагыг нуух зорилготой хийсэн хэмээн тайлбарладаг. Харин  өөрийгөө хоёр хүйстэн  сонирхдог хэмээн зарлаж байсан Блауэлээс 1988 онд салсныхаа дараа  түүнд гомо байх нь илүү таалагдах болсон хэмээн ярьсан удаатай. Тэгээд 1993 оноос Дэвид Фюрништэй үерхэж эхэлсэн бөгөөд удалгүй хуримаа хийжээ. Тэд тээгч эхээр төрүүлсэн хоёр хүүхэдтэй юм.

Куин Латифа болон Жинет Жэннингс нар

Жүжигчин Күин Латифа өөрийн хувийн дасгалжуулагч Жинеттэй найман жилийн турш үерхсэн ч Жинетт Куиныг хаяснаар тэдний харилцаа эцэс болжээ. Жинеттээс салаад төд удалгүй Куин бүжиг дэглээч Эбони Никольстой нэр холбогдож эхэлсэн ч Жинеттийн сайн найз дуучин Пинк  нь Куин тэр хоёрын харилцааг эргэн сэргээхээр Жинеттийг ятгаж байсан байна.

Линдсэй Лохан болон DJ Саманта Ронсон нар

Жүжигчин Линдсэй Лохан Самантатай хайр сэтгэлийн холбоотой гэдгээ маш удаан нууж байжээ. Гэсэн ч 2008 оны 12 сард Линдсэй энэ тухай ам нээж DJ бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болохоо илчилсэн байна. Хэдийгээр тэр сонин сэтгүүлд ярилцлага өгөхдөө хоёр хүйстнээ сонирхдог гэдгээ байнга үгүйсгэдэг байсан ч, эцэст нь DJ Саманта Ронсонтой үерхдэг, түүнд хайртай болохоо дэлгэсэн юм. Одоо тэрбээр хөлбөмбөгийн тамирчин асан Матт Нордгентой үерхэж байгаа билээ.

Поршиа дэ Росси болон Эллэн Деженерес нар

Австрали Америк гаралтай жүжигчин Поршиа дэ Росси хамгийн алдартай ток шоуны хөтлөгчдийн нэг Эллэн Деженерестэй учрахын өмнө нилээд хэдэн удаа хайрын романс үүсгэж байжээ. Мөн Мел Меткалфэтэй гэрлэж байсан бөгөөд Поршиа мэргэжлийн шалтгаанаар ижил хүйстэн гэдгээ зарлахаас эмээдэг байсан ч хожим үнэнээ дэлгэсэн юм. 2008 оноос өдийг хүртэл хамт амьдарч байгаа хосууд анх нэгэн шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр  тайзны ард учирч байжээ. Поршиа бүр нэрээ Поршиа Ли Жэймс Деженерес хэмээн өөрчилсөн байна. Харин алдарт хөтлөгч Эллэний хувьд 1997 онд лесби гэдгээ зарлаж байсан байна.  Поршиатай танилцахаас өмнө Аннэ Хэйш, Александра Хэдисон нартай романс үүсгэж байсан аж. Эллэн Поршиа нар 2008 оны наймдугаар сард хуримаа хийж байжээ.

Дэвид Буртка болон Нил Патрик Харрис нар

Алдарт How I Met Your Mother буюу “Би ээжтэй чинь хэрхэн танилцсан бэ” телевизийн цуврал шоунд долоо хоногийн долоон өдөрт долоон өөр бүсгүйтэй шөнийг өнгөрүүлж чаддаг хүүхэмсэг залуу Барни Стинсоны дүрийг бүтээсэн Нил Патрик Харрис бодит амьдрал дээр ижил хүйстнээ сонирхогч билээ. Тэрбээр 2006 онд гомо гэдгээ зарласан бөгөөд 2007 оны есдүгээр сард болсон Эмми Авардсын үеэр сүйт залуу Дэвид Бурткагийн хамт оролцож өөрсдийн харилцааны тухай олонд ил болгожээ. Хосууд 2004 оноос үерхэж эхлээд 2010 онд тээгч эхээр төрүүлсэн Гидеон Скотт болон Харпер Грэйс нэртэй ихрүүдээ төрүүлсэн байна. Тэд сүй тавьсан бөгөөд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хууль гарахыг хүлээж байгаа гэнэ.

Жим Парсонс болон Тодд Спиевак нар

Big Bang Theory шоуны од Жим Парсонс найз залуу найруулагч Тодд Спиевактай арван жилийн турш үерхэж байгаа ажээ. Тэд анх 2013 онд Бэвэрли Хилсд болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хамтдаа гарч ирж байсан юм.

Синтиа Никсон болон Кристин Маринони нар

Их хотын секс киноны од Синтиа Никсон зурагчин Дэнни Мозестой 15 жилийн турш гэр бүлийн амьдралаар амьдарсны эцэст хоёр тийшээ болжээ. Тэд хоёр хүүхэдтэй байсан юм. 2004 онд Никсон боловсролын идэвхитэн Кристин Маринонитой үерхэж эхэлсэн бөгөөд 2009 онд сүй тавьж 2012 онд хуримаа хийсэн байна. Тэрбээр The Daily Telegraph –д өгсөн ярилцлагадаа “Би бол зүгээр л өөр эмэгтэйд дурласан эмэгтэй хүн” хэмээн ярьж байжээ.

Матт Бомер болон Саймон Холлс нар

“Цагаан захтнууд” цуврал киноны од Матт Бомер ижил хүйстэн гэдгээ зарласан нь олон бүсгүйчүүдийн сэтгэлийг шархлуулсан. Түүнийг Холливудын болон телевизийн шоуны дур булаам залуучуудын нэг хэмээн нэрлэдэг. Матт нийгмийн ажилтан Саймон Холлстой үерхдэг бөгөөд тэд гурван хүүхэдтэй. Хоёр нь ихэр юм байна.

Рики Мартин болон Карлос Гонзалез Абелла нар

Алдарт дуучин Рики Мартин 14 жилийн турш Мексикийн телевизийн хөтлөгч Ребека дэ Албатай дотно харьцаатай байсан бөгөөд гэрлэх талаар хүртэл ярьж байсан гэнэ. Тэрбээр 2008 онд хоёр ихрийн эцэг болсон бөгөөд хүүхдүүдээ тээгч эхээр төрүүлжээ. 2010 оны гуравдугаар сард тэрбээр өөрийгөө ижил хүйстэн болохоо олон нийтэд зарлаж тэр жилдээ эдийн засагч Карлос Гонзалез Абеллатай үерхэж эхэлсэн байна.  Хосууд дөрвөн жилийн турш үерхсэн боловч 2014 оны нэгдүгээр сард хоёр тийш  болж байгаагаа зарласан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • 80909722
    Ахтай болы 15 тай тоглох хэрэггүй 80909722
    2016 оны 10 сарын 22 | Хариулах
  • cock
    ymar ih cock mederhig husej bna
    2016 оны 01 сарын 03
  • gay taniltsay
    Hi, gay bn. bisex bish gay bval chatlay taniltsay glovers214yahoo.com Hi, I am a gay. If there is someone who is gay but not bisexual, please contact me through glovers214yahoo.com to chat6
    2015 оны 08 сарын 01 | Хариулах
    • cock
      ymar ih cock mederhig husej bna
      2016 оны 01 сарын 03
  • Зочин
    Arihichin eej aav yaduu zuduu unchin amidraltai usuj hulgaich aluurchin arhichin boloh umuu asramjiin gazar usuj nud uzuurlegdej tom bolsnoos bie biendee hairtai huuhedde buhnee zoriulj chadah eejuud umuu avuudtai usuh ni huuhded heregtei. Gomo hun tegej turdug bolhoos hun haraad tiim bolno gej bhgui. Zurh u husne teriigeel husne. Iim uruus oilgolttoi bj bolohgui. Huseegui eej aaviin nud uzuur huuhed bsnaas huseed avsan 2aaviin huuhed bh ni deer bh. Ter talaas ni bodood uzeerei
    2014 оны 06 сарын 29
  • Зочин
    bas l bodoh l zuil shuu neeree
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин
    ЭНЭ ИЖИЛ ХҮЙСТЭНҮҮД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ АСАР БҮДҮҮЛГЭЭР ЗӨРЧИЖ БАЙНА ХҮҮХЭД ЖАМ ЁСООРОО ЗӨВ ЭРҮҮЛ ААВ ЭЭЖИЙН ХАЙРАН ДУНД ӨСӨХ ЁСТОЙ. ГЭТЭЛ ЭНЭ ГАЖ ДУРАКУУД ӨӨРСДӨӨ ГАЖИГТАХ МӨРӨӨРӨӨ ГАЖИГТАХГҮЙ, ХҮҮХЭД ӨРГӨЖ АВЧ ӨСГӨНӨ ГЭДЭГ АСАР БУРУУ АСУУДАЛ.... ТЭД ТЭГЭЭ 2 ХАР ЮМ ЦУГ УНТАЖ НЯЛУУРЧ БАЙХЫГ ХАРЖ ӨСӨХ БОЛЖ БАЙНА УУ ТЭГВЭЛ БАС ГОМО БОЛЖ ХҮМҮҮЖИХ БОЛЖ БАЙНА УУ ТЭГВЭЛ ЭЭЖИЙН ХАЙРЫГ ХЭН ӨГӨХ БОЛЖ БАЙНА АА....
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Arihichin eej aav yaduu zuduu unchin amidraltai usuj hulgaich aluurchin arhichin boloh umuu asramjiin gazar usuj nud uzuurlegdej tom bolsnoos bie biendee hairtai huuhedde buhnee zoriulj chadah eejuud umuu avuudtai usuh ni huuhded heregtei. Gomo hun tegej turdug bolhoos hun haraad tiim bolno gej bhgui. Zurh u husne teriigeel husne. Iim uruus oilgolttoi bj bolohgui. Huseegui eej aaviin nud uzuur huuhed bsnaas huseed avsan 2aaviin huuhed bh ni deer bh. Ter talaas ni bodood uzeerei
      2014 оны 06 сарын 29
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025