Сансрын алмаз олдлоо

Эрдэмтэд саяхан хамгийн хүйтэн цагаан одой одыг олж илрүүлжээ. Энэхүү одны гадаргуу хэтэрхий хүйтний улмаас талсжиж улмаар дэлхийтэй дүйцэх хэмжээний том алмаз болж хувирсан байна хэмээн сансар судлаачид мэдэгджээ.

Профессор Давид Каплан “Энэ бол үнэхээр гайхалтай биет. Огторгуйд ийм биет үүнээс олон байх магадлалтай ч хэтэрхий алсад бүдэг байдаг учраас олж илрүүлэхэд хүнд байдаг” хэмээн ярьжээ.

Каплан болон түүний багийн нөхөд энэхүү одыг түүнийг дагах илүү нүдэнд харагдахуйц дагуулынх нь ачаар олж нээж чадсан байна. Энэхүү цагаан одой од нь гэрэлт цамхаг мэт гэрлийн долгион цацруулдаг оддын дэлбэрэлтээс үүссэн жижиг од юм уу аль эсвэл маш хурдан эргэлдэх нейтрон одтой хамт тойрог замаар явдаг юм байна. Энэхүү жижиг од(PSR j2222-0137) нь манай дэлхийгээс 900 гэрлийн жилийн зайд бумбын ордны оддын ойр оршдог аж.

Сансар судлаачид PSR j2222-0137 –ээс цацрах гэрлэн цацраг  урдуур нь ямар нэг зүйл гарч өнгөрсний улмаас  үе үе тасалдаж байгааг анзаарчээ. Тиймээс тэрхүү тасалдалын шалтгааныг судалжээ. Улмаар энэхүү од нь нарнаас 1,2 дахин илүү жинтэй,  түүний дагуул нь мөн нарнаас 1,05 дахин илүү масстай болохыг олж тогтоосон байна.

Судалгааны багийнхан энэхүү дагуулыг одой цагаан од юм уу эсвэл ямар нэг од мөхөхөд үлдсэн үлдэгдэл байх хэмээн таамаглаж байжээ. Тэд гэрлэн долгион хаанаас ирж байгааг олж мэдсэн учраас түүнийг ашиглан тэрхүү одны дагуулыг олж харах зорилгоор Чили болон Хавайд байрлах телескопийг ашиглажээ. Гэвч  аль аль нь тэрхүү одой одыг олж харж чадахгүй байв. Гэсэн ч тэд  гэрлэн цацраг руу судалгааны телескоп чиглүүлэн байруулж хоёр цаг хагасын турш гэрлийн долгионыг судалжээ. Энэхүү судалгааны үр дүнд дагуул од нь нейтрон одыг тойрон эргэх бусад цагаан одой оддоос 100 дахин бүдэг, бусад цагаан одой оддоос 10 дахин бүдэг байсан бөгөөд эрдэмтдэд юу ч харагдахгүй байсан байна. Тиймээс тэд хэрвээ тэнд цагаан одой од байгаа бол тэр од нь гарцаа байхгүй маш их хүйтэн байх учиртай гэсэн дүгнэлт гаргажээ.

Сансрын биет оддын хувьд хүйтэн гэдэг нь харьцангүй ойлголт юм. Учир нь энэхүү цагаан од нь хэдий асар хүйтэн гэж нэрлэгдэж байгаа ч үнэн хэрэгтээ тэнд 2700 хэмийн дулаантай байгаа юм. Энэ нь нарны цөмөөс 5000 дахин сэрүүхэн үзүүлэлт ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025