“Оддын эрэлд” нэвтрүүлэг, “Universe best songs 2009” наадмын шилдэг оролцогч дуучин Б.Солонго өдгөө хуруу дарам цөөн жааз дуучдын нэгэнд тооцогдох болсон. Гэхдээ түүнийг өөрийн гэсэн уран бүтээлтэй, дуутай болдоггүй “залхуу” дуучин гэх цол дагадаг. Харин тэрбээр бусад хамтлаг дуучдын дууг жааз урсгалаар тун ч гайхалтай амилуулчихдаг болохоороо дуучинд тооцогдоод өдийг хүрч байгаа байх.
Багадаа сансрын нисгэгч, мэс заслын эмч болохыг мөрөөддөг байсан Б.Солонго нэгэнтээ урлагийн салбараас гарч чадахааргүй гүн орсон гэдгээ ярьдаг юм билээ. Радио телевизийн дээд сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн тэрбээр цаашид мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг гэсэн шүү.


Н.ДАРИЙ
.
Сэтгэгдэл байхгүй байна