Нарийн царигийн төмөр замыг яаравчлан барьж, Монголын стратегийн том ордуудыг Хятадын төмөр замын сүлжээтэй хамгийн хямд зардлаар найдвартай холбохыг эрмэлзсэн улс төр, бизнесийн олигархижсан томоохон бүлэглэл сурталчилгаа ухуулга хийж ард түмний тархийг угааж эхлэв. Хэвлэл мэдээллээр Монголд өргөн, нарийн царигтай төмөр зам зэрэгцэн оршиж байхыг олон нийтийн 66 хувь дэмжиж байгаа мэт ухуулгыг явуулж эхэлсэн нь үнэнд огт нийцэхгүй юм. Улаанбаатар төмөр замын хамт олон ч нарийн царигийн төмөр замыг эрс эсэргүүцэж буйгаа мэдэгджээ.
Сэтгэгдэл (1)