“Blue moon” арт галерейгаас уран бүтээлчдийг дэмжих, тэднийг урлагийг шимтэн сонирхогчидтой холбож, урлагийн халуун яриа өрнүүлэх зорилгоор ээлжит өдөрлөгөө таталбар зургаар зохион байгуулахаар болжээ. Таталбар зураг нь зураачаас хурд, мэдрэмж, өндөр чадвар шаардахын зэрэгцээ цаашид мэргэжилдээ улам өсөн сайжрах боломжийг нээж өгдөг байна.

Өмнө нь тус галерейгаас “Хөрөг зургийн өдөрлөг”-ийг хийж байсан юм. Энэ сарын 28-нд болох “Таны таталбар зураг 3” өдөрлөгөөр уран зураг сонирхогчид төдийгүй өөрийгөө зуруулахыг хүссэн хүн бүр зураачидтай уулзаж, хөргөө бүтээлгэх сайхан боломж олдох юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна