П.Шүүдэрцэцэгийг хүмүүжүүлсэн залуу

"9009",  "Хайрлаж болох уу",  "Ану хатан" зэрэг киноны гол болон туслах дүрд тоглож олны танил болсон мисс П.Шүүдэрцэцэгийн хамар хүмүүсийн анхаарлыг ихэд татдаг.Өөрийнхөө хамрыг "ориг" хэмээн олон нийтийн сүлжээ сайт фэйсбүүкээр шүлэг хүртэл бичсэн Шүүдрээ  “Mixx” хамтлагийн дуучин Темпотой хайр сэтгэлийн холбоотой гэдгээ нэгэн үе нууцлах сонирхолтой байсан. Тэгвэл одоо олонд ил зарлахдаа итгэлтэй байх болж. Тэд үерхдэг гэдгээ илтгэсэн хамтдаа авахуулсан зургуудаа фэйсбүүк хуудастаа тавьцгаадаг болсон байна.

Мисс, загвар өмсөгч гэхээсээ илүү жүжигчний карьераа хөөх болсон П.Шүүдэрцэцэг цээж нүцгэн зургаа фэйсбүүктээ  тавьж, олны хэл аманд багагүй өртөн, “хэрүүлч” гэх нэрийг хүртэл аваад байсан.

Тэгвэл Темпотой үерхэж эхэлснээсээ хойш түүнийг томоожсон гэж харах хүн олон байна. Түүний найз залуу нь "Making the band" шоу нэвтрүүлгээс гарсан MIXX хамтлагийн гишүүн Тэмпо юм. Дашрамд танилцуулахад, Болдбаатар буюу TEMPO нь 1991.08.05-нд Улаанбаатар хотод төрсөн, арслангийн ордных бөгөөд КУДС-ийн Кино зураглаач-найруулагчийн ангид суралцсан нэгэн юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025