Пүүжээгийн нөхрийн экс ийм стильтэй

Нэгнээс нь салаад нөгөөтэй нь  сууж л байдаг. Тэгсэн удаа ч үгүй салж л байдаг. Сүүлдээ ер нь энэ “салалт”-ууд нийгэмд хэвийн үзэгдэл мэт хандлагыг дагуулаад унаж байгаа нь асуудал шүү. За ямартай ч Топ модель Д.Пүрэвсүрэн тансаг хаусанд тухалсан шигээ баян нөхөртөө эрхэлж тун удахгүй хоёр дахь хүүхдийг нь төрүүлэх гэж байна.  Харин түүний “хясаанд нуусан сувд” гэгдэх болсон “Занаду Майнз”-ын Б.Ганбаярын хоёр дахь  гэргий “UBS MUSIC”-ийн хөтлөгч Халиунаа саяхнаас их хөлийн газраар яваа харагдах болов. Үсээ заазуурдсан мэт хагалж самнан, телевизийн урлагт өвөрмөц имижээрээ тодорхой орон зайгаа бий болгож байсан бүсгүй нэг л өдөр үнэ өндөр чамин машин унаж, брэндээр өвч гоёх болсон нь ноён Б.Ганбаярын ивээлд орсон явдал байсан гэдэг. 
Харамсалтай нь хосууд 8 жилийн хамтын амьдрахдаа  үр хүүхэдтэй болоогүй бөгөөд чухам энэ шалтгаанаар хоёр тийш болсон гэх юм билээ. Өмнө нь нөлөө бүхий генералын охин Уянга хэмээх бүсгүйтэй Ганбаяр анхны амьдралаа холбож байсан удаатай. Хүүхнүүдийн ертөнцдөө л цуутай, эрчүүдийн харцыг булааж, хайрыг амталж явсан Халиунаа харин хайрын болзоонд зогсож байгаа болов уу? Ямартай ч телевизийн урлагаас хөндийрч, хувиараа бизнес эрхлэх болсон Халиунаа бүсгүй  уйдах завгүй ажиллаж байгаа гэсэн. Сонирхуулахад хаана ч  бүрх малгайнаас салдаггүй Халиунаа ягаан малгай, цагаан цүнхэндээ бас их хайртай бололтойдог оо. 

 

М.Сонор 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Irgen
    Simba Bataagiin duu Batenkhtei naizaldag gej sonsson yum bna. Goyo huuhen bna le.
    2014 оны 06 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025