Вин Дизель: Зураг авалт үнэхээр эвгүй байгаа

 “Хурд ба хүч” киноны од Вин Дизель зураг авалтын үеэр асуудал үүсгээд байгаа тухай өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн эх сурвалжууд мэдээлсэн юм. Тэрбээр бүтэн өдрийн турш зураг авалтанд оролцолгүй явуулын гэртээ өнжсөн гэнэ. Хэдийгээр жүжигчин маань энэ тухай ямар нэг мэдэгдэл хийгээгүй ч өөрийн фэйсбүүк хуудаснаа хамтран тоглогч асан Пол Уокерын тухай, продакшн түүнгүйгээр үргэлжлүүлэн киногоо бүтээхэд гарч буй хүндрэлүүдийн тухай бичсэн байна.
Тэрбээр “Киноны ангиуд дотор түүний үзэл бодлоо хуваалцаж илүү сайжруулахыг хүсээгүй хэсэг гэж байхгүй. Жүжигчдийн хэлэх үгийг бага зэрэг өөрчлөхөөс эхлээд тухайн хэсгийн дүрийг хэрхэн бүтээвэл илүү сайн болох вэ? гэдэг дээр хүртэл тэр хувь нэмрээ оруулдаг. Тэрбээр үүнийгээ хийхдээ ч өөртэй итгэлтэй бардам байж чаддаг. Пол арав гаруй жилийн турш Брайны дүрийг бүтээсэн. Энэ хооронд дөрвөн найруулагч, хэд хэдэн зохиолч, продюсер солигдсон ч тэр өөрийнхөө бүтээсэн дүрийн дотоод мөн чанарыг алдалгүй хадгалж чадсан гэдгийг мэдэж байгаа учраас тэр. 
Тэр үргэлж намайг өөрийнх нь төлөө тэмцэнэ гэдгийг мэддэг. Түүний шударга зан ч бай, багтай хийсэн гэрээ ч бай,  хэрвээ энэ нь бидний бүтээлийг илүү сайн болгож чадна гэж үзэх юм бол би чадах бүхнээ хийх болно гэдгийг ч тэр мэддэг байсан. Тийм ч учраас бид өнгөрсөн 12 жилийн хугацаанд  хоёр ч удаа шилдэг хамтран тоглогчдоор шалгарсан гэж бодож байна” хэмээн фэйсбүүк хуудаснаа бичжээ.
“Хурд ба хүч” киноны долдугаар ангийн зураг авалт гол дүрийн жүжигчин Пол Уокерыг нас барснаас хойш дөрвөн сарын хугацаанд завсарлаад байсан. Гэсэн ч өнгөрсөн дөрөвдүгээр сараас зураг авалт дахин эхэлсэн бөгөөд Полын оронд түүний 25 настай дүү Коди киноны хэд хэдэн гол хэсгүүдийн зураг авалтанд оролцохоор болсон. Кодигийн тоглосон хэсгүүд дээр компьютер график ашиглан Полын дүр төрхийг нэмэхээр болсон. Энэ тухай Вин Дизель: “Манай шинэ компьютер графикийн багийнхан болон зураг авалтын баг жүжигчид маань энэ хүн дээр пиксель өгөх эвгүй бөгөөд таагүй байдалтай эвлэрэх хэрэгтэй болоод байгаа. Мэдээж энэ нь найруулагч нарт маш их дарамтыг учруулж байгаагаас гадна хамгийн гол анхаарах зүйл нь Брайны дүрийг онцгой болгодог зүйлсийг үгүй хийхгүй байх явдал юм” гэж бичсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025