Найз бүсгүйгээ удаа дараа зодож, улмаар онц хэрцгийгээр тамлан амь насыг нь бүрэлгэсэн Г.Алтанхүү их хотын шуугиант амьдралд дарагдан мартагдаж эхэллээ. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байсан юм. Хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сард гарсан ба мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, дүүргийн прокурорын газарт хэргийг шилжүүлжээ.
Түүний гарт амиа алдсан Цэдэн-Ишийн гэр бүлийнхэн, гэрчүүд хохирогч зодуулсан байдалтай нас барсан, гэмтлийн эмнэлгийн дүгнэлтээр гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон гэж мэдээлсэн. Мэдээлүүлээд байх ч юм байхгүй хөөрхий бүсгүйн зэрэмдэг цогцос бүхний нүдэн дээр илхэн байсныг уншигчид санаж байгаа байх.
Гэвч шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс гурван удаа задлан шинжилгээ хийсэн ч дүгнэлт нь зөрүүтэй гарч байгаа аж. Чухам аль гараараа, аль багажаараа задлан хийгээд улаан цайм илэрхий байгаа хэрэг дээр зөрүүтэй дүгнэлт гаргаад байдгийг хэн ч эс мэдэх. Золгүй нэгэн монгол бүсгүй хэрцгий этгээдийн гарт амиа алдчихаад байхад хохирогчийн ар тал сул дорой хүчгүйн харгайгаар хэрэгтэн наранд алхах тохиол гарах вий.
Г.Алтанхүү энэ янзаараа прокурорт ч зөрүүтэй дүгнэлт гарган хуулийн цоорхойг ашиглаж асуудлаас мултрахыг үгүйсгэх аргагүй. Төр уг нь төмөр нүүртэй, түмэн нүдтэйсэн.
Д.СЭРГЭЛЭН
Сэтгэгдэл (2)