Cэтгэл уярам хайрын түүхүүд олоон. Монгол ахуй, соёлоо түгээн дэлгэрүүлж, зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахыг утгаар нь үзүүлж яваа МУГЖ С.Жавхлан олны хайрыг татсаар удлаа. Түүний гэргий Г.Эрдэнэчимэг нь цайтай бол цайтай, царайтай бол царайтай, залуу хүн гэхэд үйлэнд ч уран ёстой монгол эзэгтэйн үлгэр дуурайл болж нөхрөө тодотгодог талаар ярих ч юм биш. Жинхэнэ монгол гэр бүл, жинхэнэ монгол ахуй амьдралын амьд халуун жишээ болсон хосуудын хайрын түүх ингэхэд яаж эхэлсэн юм бол оо?
Ямартай ч тэдний романсын талаар, С.Жавхлан гэргийгээ, оюутан цагаас нь эхлэн харж хандсаар байгаад авч суусан, Г.Эрдэнэчимэг ч, “Жавхлан миний анхны хайр” гэж ярилцлага өгч байсан удаатай. Жавхаа хэдий завандаа Юм-Агийнхаа ээжтэй дотносч, хэдийд нь оюутан охин халамжилж “Дараа нь авч сууна даа” гэж төлөвлөж байсан байх нь уу, бүү мэд. Арай нөөц төлөвлөгөө гаргаж байсан юм биш байгаа даа.
Сайхны өмнө харц буруугүй ээ гэж үг бий. Цагтаа оюутан мисс болж, “Шуранхай” хамтлагаар овоглон гэзэг юугаа шидлэнхэн харчуудын харцыг уярааж явсан Г.Эрдэнэчимэгийн анхны хайрыг энэ удаад “Гранд” сэтгүүл олж илрүүлжээ.
Одсүрэн гэгч энэ залуу Сэлэнгэ аймгийн заан цолонд хүрсэн. Бизнест одтой, чамгүй бийлэгжүү тэрээр Г.Эрдэнэчимэгийг урлагт хөл тавихад санхүүгийн тал дээр бүрэн дэмжсэн байна. Хосуудын хайрын романсын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл “Гранд”-ын шинэ дугаарт гарсан байна.
Ямартай ч С.Жавхлангаа анхны хайр гэж тодотгон Одсүрэнгийн талаар үг унагадаггүйг бодоход Эрдэнэчимэг энэ амьдралдаа эр нөхрийнхөө сэтгэл зүрх хийгээд нэр сүрэнд сэв суулгахгүй гэснийх биз. Гэвч өнгөрсөн бүхэн түүх, бүр үнэн байх сайхан. Алдаа нь хүртэл залуу насыг чимдэг гэдэг дээ.

Д.СЭРГЭЛЭН
Сэтгэгдэл (23)