Гэрэл асаахын завдалгүй толгой дээгүүр нь бүтээж хүчирхийлсэн
2016/09/27
Хамгийн эмзэг сэдэв. Бас хамгийн их хурцаар тавигдаж буй зүйл бол насанд хүрээгүй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал. Өөрийн буруугаас биш эцэг, эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй байдлаас бяцхан хүүхдүүд бие махбодь, сэтгэл санаа, ирээдүйгээрээ хохирч байна. Маш хурц, хүнд энэ л гэмт хэрэг хаа сайгүй үйлдэгдэж буй ч насанд хүрээгүй хүүхдийн эрх, хүний эрхийн асуудал гэдгээрээ байнга нууцлагдмал далд байсаар ирсэн. Байсаар ч байх болно.