Ноцтой осол гарч 4 залуу автомашинд хавчуулжээ
2016/09/26

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд нэгэн ноцтой осол гарч, залуучууд автомашиндаа хавчуулагдсан хэрэг гарчээ. Улиастайн авто замын уулзварт суудлын хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүмүүс хавчуулагдсан гэх дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн долоон албан хаагч ажиллажээ.

Автомашины төмөр эд ангид хавчуулагдсан иргэн А /20 настай, эрэгтэй/, Ү /20 настай, эмэгтэй/, Ц /19 настай, эмэгтэй/, Б /19 настай, эрэгтэй/ нарыг гаргаж ГССҮТ-д хүргэж өгчээ.

 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • энхээ
    сэгүүлч гэхэд хаашаа ч юм. дэлгэрэнгүй тодорхой юм алга
    2016 оны 09 сарын 26 | Хариулах
Сонин хачин