Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд 10 жилийн ял оноолоо
2016/09/24

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Т гэгч нь насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн ба аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.
 
Дээрх хэрэгт аймгийн прокурорын орлогч Ж.Болорпүрэв хяналт тавин ажиллаж, яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай тооцож, 10 жил 1 сар хорих ял оногдуулсан байна. 

Д.Ундрах

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    10 jil baga bnshdee. Garch ireed axiad xuchindexiin bish uu.
    2016 оны 09 сарын 25 | Хариулах
Сонин хачин